GAZELLE NEXT

ТАВ ТУХТАЙ БҮХЭЭГ

NEXT бүхээг нь тохилог бөгөөд цэлгэр. NEXT бүхээгийн онцлог нь маш эргономик жолоодоход тухтай бөгөөд бүх нарийн деталийг тооцоолон хийсэн.

ТАВИУР, САВ, УРД ХАЙРЦАГ

Маш олон хонхор, хайрцаг болон тасалгаа (урд самбарт, гишгүүрийн арын хананд, жолоочийн суудлын доор) хийж өгсөн нь замд шаардлагатай бүх зүйлийг хялбар байршуулах боломжийг олгодог. Захиалгаар таазанд болон хаалганд нэмэлт тасалгааг суурилуулж болно.

ХЯНАХ САМБАР

Зөөлөн хуванцраар хийсэн хянах самбар дээр тээврийн хэрэгслийн үндсэн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг өгдөг компьютер байршуулсан. Хянах самбарын арын гэрэлтүүлгийг тохируулах боломжтой.

АУДИО СИСТЕМ

Үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах үүднээс хоёр чанга яригчтай бөгөөд тээврийн хэрэгслийн суурь хөвөөнд хүртэл аудио системийг суулгаж, чанга яригч эсвэл чихэвчинд зориулсан ISO холбогчийг багтаасан.

USB порттой, жолооны хүрд дээр идэвхжүүлдэг хяналтын товчлуур бүхий орчин үеийн аудио систем аян замыг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусална.

ЦОНХ БОЛОН ГОЛЫН ТОЛЬ АВТОМАТ

NEXT-ийн үндсэн загвар нь цонхыг онгойлгох/хаах хамгийн тохиромжтой хурд болох 5-6 секундэд ажилладаг Brose-ийн автомат цонхтой байдаг.
Халаалттай хажуугийн болон голын толь нь хүйтэн жавартай үед ч сайн харагдана. Автомат голын толь нь ар талаа ямар ч үед тохируулан харах боломжийг олгодог.

ЖОЛООЧИЙН ТАВ ТУХТАЙ СУУДАЛ

Таван түвшний тохируулга бүхий, анатомийн дэмжлэгтэй сайжруулсан тохилог жолоочийн суудал нь NEXT-ийн бас нэгэн давуу тал юм. Суудлын хамгийн оновчтой хатуулаг чанар, хэлбэр нь жолооны ард тухтай суух боломжийг олгодог. Үүний ачаар жолооч холын аялалд ч ядардаггүй.

Нуруу бүсэлхийний тулгуур, гарын түшлэг ба халагчтай нь дээд зэргийн тохь тухыг бий болгодог.

ТАВ ТУХТАЙ БИЧИЛ ОРЧИН

NEXT дээр суурилуулсан Delphi-ийн өндөр үйл ажиллагаатай орчны систем нь салоны хөргөлт, халаалт, салхины шилийг гэсгээхэд маш сайн ажиллагааг хангаж өгдөг: 5-7 минутын дотор л та гадаах хүйтэн жаврыг мартах болно. Үр дүнтэй утаа гаргах яндан, бүхээгийн шүүлтүүр нь кабин доторх агаарыг цэвэрлэнэ. Хоёр тусдаа элементээс бүрдэх орчин үеийн радиатор нь хөргөлтийн системийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж улмаар хэт халалтаас сэргийлдэг.

ЖОЛОО

NEXT-ийн тохируулгатай, энерги шингээдэг жолооны хүрдний ачаар янз бүрийн жин өндөртэй жолооч тухтай сууна. ZF-ийн гидравликтай хэдэргэн дамжуулгатай шинэ жолоодлогын систем нь тэгш бус гадаргуутай зам дээр тээврийн хэрэгслийн харьцах болон тогтвортой байдлыг сайжруулдаг. Энэ нь урд хөтлөгчийг жолоодлогын системтэй хамт нэг биед модульчлан нэгтгэсний үр дүн юм. Гүүшиний өндөр энерги шингээх чадвар нь овгор газрыг тухтай гатлуулдаг.

ТА ӨӨР ЮУ МЭДМЭЭР БАЙНА ВЭ?

 

Бид жилийн 365 өдөр 24 цагийн турш туслахад бэлэн.