GAZON NEXT

НАЙДВАРТАЙ БАЙДЛЫН ЕВРОП СТАНДАРТ

NEXT загварын тээврийн хэрэгсэлд орчин үеийн техникийн шийдлийг ашигласан. Тээврийн хэрэгслийн угсралт, эд анги нийлүүлэгчид нь Оросын болон дэлхийн хэмжээнд нэр хүндтэй тэргүүлэх компани, үйлдвэрлэгчид юм.

ХУРДНЫ ХАЙРЦАГ

ZF конс ба LUK төв цилиндрийг ашигласнаар хамгийн бага хүчин чармайлтаар хурд болон дөрөөг солих боломжийг олгодог.

Арааг зөв, хурдан солиход Oerlikon Graziano-гийн синхрончлогч, Schaeffler болон SKF-ийн тулгуур, мөн битүүмжлэх чадварыг Rubena болон Simrit сальник резин хангаж өгдөг.

SPICER DANA-гийн карданы араа нь засвар үйлчилгээ шаарддаггүй бөгөөд угсралтын найдвартай байдлыг хангадаг.

Simrit сальник резин нь арын тэнхлэгийн гэрний битүүмж байдлыг баталгаажуулдаг.

ЗЭВРЭЛТЭЭС МАШ САЙН ХАМГААЛСАН

GAZon NEXT-ийн бүхээгийн зэврэх орчинтой харьцдаг бүх хэсгийг бүрэн цайрдсан ган эсвэл хуванцар эд ангиар хийсэн. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд дэвшилтэт зэврэлтэд тэсвэртэй материалыг ашигладаг.

Бүх холбоос, залгааг зэврэлтэд тэсвэртэй давхарга, тусгай чигжээсээр хамгаалсан. Бүхээгийн далд хөндийг болон тавцан дээрх тэвшийг бүрэн катафорезоор бүрж, боловсруулснаар найдвартай хамгаалдаг. Хязгааргүй явахад зэврэлт гарахгүй гэсэн стандарт баталгаат хугацаа 8 жил байна.

ЖОЛООНЫ УДИРДЛАГА

NEXT-ийн тохируулгатай, CSA энерги шингээдэг жолооны хүрдний ачаар янз бүрийн жин өндөртэй жолооч тухтай жолоодно. Радио удирдлагын товчлуур, cruise control болон хөдөлгүүрийн хурдны удирдлагатай эргономик, диаметр жижиг жолооны хүрдтэй.

ZF жолоо нь жолоочид эргэх холбоог сайн хангаж өгөхөөс гадна хүрдийг хамгийн цөөн тоогоор бүрэн эргүүлснээр машиныг эргүүлэх боломж олгодог. Жолооны хүрдний тэг зогсолтоос тэг зогсох эргэлтийн тоо 4.2 байна.

ГҮҮШИН


  • Орчин үеийн TENNECO амортизатор нь чичиргээнийг намдаадаг.

  • Урд ба хойд тэнхлэгийн тогтворжуулагч төмөр нь тогтвортой байдал, хяналтыг бий болгодог.

  • Урд болон хойд дугуйнуудын хүчитгэсэн хуудсан нум нь тээврийн хэрэгслийн даацыг нэмэгдүүлдэг.

ТООРМОСНЫ СИСТЕМ


  • Урд болон хойд дугуйны нүхтэй пиланзтай тоормос нь тоормосны үр ашгийг дээшлүүлдэг.

  • Тоормосны хавчуурганы ашиглалтын хугацаа 200,000 км.

  • ABS, ASR, EBD системүүд огцом тоормослох үед тээврийн хэрэгслийн хяналтыг хадгалж үлддэг.

  • Тоормосны шинэ систем нь маш найдвартай бөгөөд тоормосны дөрөөнд багахан хүчээр ажилладаг.

  • Тоормосны механизм нь өндөр үр ашигтай тул тэг зогсоход явах зам богинохон байдаг.

ТА ӨӨР ЮУ МЭДМЭЭР БАЙНА ВЭ?

 

Бид жилийн 365 өдөр 24 цагийн турш туслахад бэлэн.