GAZELLE
NEXT

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛСЭН

Шинэ NEXT загварт онцгой байдлын үед аюулгүй маневр хийхэд идэвхтэй аюулгүй байдлын үзүүлэлтийг 8-10% (Европын өрсөлдөгчтэй харьцуулахад) сайжруулсан. Шинэ шинж чанар бүхий амортизатортой урд гүүшиний кинематикийг өөрчилснөөр ийм үр дүнд хүрч чадсан.

СУУДЛЫН БҮС

ТАКАТА компанийн шинэ загварын тохилог суудлын бүс нь жолооч, зорчигчдыг өвлийн өмсгөлтэй ч гэсэн бүслэх боломжийг олгодог.
NEXT нь Bosch компанийн 9-р үеийн шинэ ABS системтэй. Мөн NEXT-ийг шарвалтаас хамгаалах (ESP) системээр тоноглох боломжтой.

ТООРМОСНЫ ЗАМ

NEXT-ийн тоормослох зам нь Европын өрсөлдөгчөөс 5%-иар богино бөгөөд дөрөөний хүч нь адил унаанаас 1.5 кг-аар хөнгөн байдаг. Урд талын тоормосны гишгүүрийн талбайг 50%-иар нэмсэн.

ҮЗЭГДЭХ ОРЧИН САЙЖИРСАН

Цахилгаан халаалттай илүү том (+30%) толь суурилуулж, харах өнцгийг нэмэгдүүлж, "сохор бүс"-ийг багасгаж NEXT загварын үзэгдэх орчныг сайжруулсан. Найдвартай далд бэхэлгээ ба толины аэродинамик нь хажуугийн цонхны бохирдлыг бууруулдаг. Толийг хоёр цэгт бэхэлсэн тул хөшүүн чанарыг нэмэгдүүлж, чичиргээг бууруулсан.

ЦАХИЛГААН ХАЛААЛТТАЙ ХАЖУУГИЙН ТОЛИНУУД

NEXT автомашинууд үндсэн хувилбараараа цахилгаан халаагуураар тоноглогдсон бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй.

ГЭРЛҮҮД

NEXT загварын гэрлийг Magneti Marelli-ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан хөгжүүлсэн бөгөөд тусгал нь илүү өргөн, замын гадаргуу дээр ойх үзүүлэлт сайтай. Тээврийн хэрэгслийн үндсэн хувилбар нь оврын гэрлээр тоноглогдсон байдаг.

ТА ӨӨР ЮУ МЭДМЭЭР БАЙНА ВЭ?

 

Бид жилийн 365 өдөр 24 цагийн турш туслахад бэлэн.